Аавтайгаа усны дусал мэт адилхан Т.Анар

МУГЖ Ц.Төмөрбаатарын хүү Т.Анар гэж аавтайгаа усны дусал мэт адилхан залуу энд байна. Мөн л урлагийн “бурхад”-ын цус судсаар нь лугшиж буйг сануулах мэт кино, дэлгэцийн урлагт хөл тавьсан түүнийг МҮОНТ-ийн “Улаан эрэг” олон ангит киноны Мангас Мягмарын дүрээр илүүтэй таних билээ. Алдарт жүжигчин Цагааны Цэгмидийн хүү жүжигчин Ц.Төмөрбаатар одоо үеийн мундаг жүжигчдийн нэг.  Түүний том хүү Т.Анар кино, дэлгэцийн урлагт амжилттай яваа нэгэн. Саяхан болсон нэгэн арга хэмжээнд саравчтай малгай, цагаан кант хослуулсан хослол өмсөн, тунчиг залуу стиль имижийг бүрдүүлэн ирсэн нь энэ.

Т.БАТЦЭНГЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025