Амай шоу ертөнцийг доргионо
2018/05/11

Ж.Золбаяр буюу Амайг “Монгол бадарчин” гэдгээр нь хүмүүс илүүтэй таних биз ээ. Дэлхийн 86 улсыг 11 жилийн турш тойрон аялсан Амайгийн аяллын нийт зардал 400 сая төгрөг болсон тухай ярилцлагадаа дурьдсан байдаг.

Нэг хэсэг бие нь тавгүйрхэж, багагүй хугацаанд эмчилгээ хийлгэсэн Амай сүүлийн үед өөрийгөө хурцалж, завгүй байлгахад ихэд анхаарал тавьж байгаа нь маш зөв хандлага гэж магтмаар байна. 

Хамгийн сүүлд гэхэд тэр “Цаг хугацаагаар” дэлхийн аялагч клубын аялагч нарт зориулан лекц уншсан нь олноос өндөр үнэлгээ авсан юм. 

Тэгвэл одоо Амай удахгүй маш сонирхолтой шоу зохион байгуулахаар завгүй ажиллаж байгаа гэнэ. Энэ нь тавдугаар сарын 12-нд буюу бямба гаригт болох "Амай - Монгол бадарчин" нэртэй мультивишн шоу тоглолт байх бөгөөд нэгэн үед Монголын рок, поп урсгалд өөрийн хувь нэмрээ оруулж, DJ АМАЙ хэмээн шинэ өнгө төрх болж явсан түүний зохион байгуулах шоу залуусын анхаарлыг татах нь гарцаагүй биз ээ.

Т.БАТЦЭНГЭЛ
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (6)

  • зочин
    Нийгэмд зөв эерэг хандлагыг авчирсан мундаг залуу шүү.монголчуудын бахархал бодсон.эрүүл энхийг хүсье.
    2018 оны 05 сарын 17 | Хариулах
  • Zochin
    Ticket hudaldaj avna.
    2018 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин
    Хаана юм тэрэлж биш юму
    2018 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин
    Мундаг залуу очиж үзэж амжихгүй бол тасалбар авч 2 найздаа өгье
    2018 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин
    Tasalbaran haaguur zaragdaj bga ve
    2018 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин
    Goy ym bolohon
    2018 оны 05 сарын 11 | Хариулах
Сонин хачин