Монголд дэлхийн хамгийн тансаг, үнэтэй, урлагийн бүтээл болсон, ховор сүрчгүүд зарагддаг гэдэгт та итгэх үү?
Парис, Дубай, Москва гээд дэлхийн томоохон хотуудад салбартай Францын тансаг сүрчигний брэнд Parfums M. Micallef-ын ганган чамин бортогыг гартаа барин мэдэрч, давтагдашгүй тансаг үнэрт нь мансууран жаргах мөч хаяанд иржээ. Тун удахгүй Сэнтрал Тауэрт нээгдэх Jacaranda Parfums дэлгүүрт M. Micallef-ын ниш, артизан сүрчгүүд албан ёсоор худалдаалагдаж эхэлнэ.
Дубай, Сауди гээд араб ертөнцөд үнэртний хэрэглээ, соёл тун өвөрмөц. Тэд тусгайлан өөртөө, эхнэртээ, эрхэм найздаа, эсвэл компанийнхаа дүр төрхийг илэрхийлэх цор ганц, онцгой загварын үнэртэн бүтээлгэж, түүнд тохирох өвөрмөц бортого урлуулдаг. Арабын баячуудын ажлын өрөөнд, ширээн дээр нь хэдэн литрийн багтаамжтай, үнэртэн гэхэд дэндүү том мэт санагдах сонин содон савлагаа бүхий сүрчгүүд дэлгээстэй байдаг. Энэ нь эзнийхээ нэр төр, үнэ цэнийг илэрхийлэх бас нэгэн шалгуур болдог ч гэж болно.
Үнэртний энэ тансаг соёл ч удахгүй Монголд ирнэ. Алдарт богемын шилэн бортгоороо алдартай Parfums M. Micallef яг ийм үйлчилгээ бас үзүүлдэг. Гоёмсог чимэглэлтэй, болор шилэн дээр компанийнхаа лого, дуртай зургуу урлуулаад, таалагдсан сүрчгээ 1-3 литрээр нь савлуулж авдаг хэрэглээ таны сонирхлыг эрхгүй татна гэдэгт эргэлзэхгүй байна. Тэгэхээр урлаг, гоо зүйн өндөр мэдрэмжтэй монголчууд маань тансаг сүрчгийг зөвхөн хэрэглээд зогсохгүй дэлхийд танигдсан сүрчгийн брэндтэй болох цаг айсуй...
Сэтгэгдэл байхгүй байна