Охидын хүсэмжит залуу
2018/05/14

“Авьяаслаг Монголчууд 2016” шоуны ялагч болж 100 сая төгрөгийн эзэн болж байсан дуучин бол О.Энх-Эрдэнэ. Олон ч охидын зүрх сэтгэлийг дуугаараа уярааж явсан, залуу үеийн хүсэмжит залуусын нэг билээ. Уг нь инженер мэргэжилтэй тэрбээр ялагч болсноосоо хойш ямар нэгэн шинэ уран бүтээл хийгээгүй “ор сураггүй” болоод байсан бөгөөд түүнийг шагналын мөнгөө үрэн таран хийж яваа гэх таамаглал тархаад байсан. Түүнийг ийнхүү чимээ аниргүй байх болсон шалтгаан нь саяхан тодорхой боллоо. Тодруулбал, тус шоуг зохион байгуулсан “Монгол” телевизтэй хийсэн нэг жилийн гэрээний хугацаанд хэн нэгэнтэй хамтран уран бүтээл хийх эрхгүй байж. Одоо л нэг зав гарсан гэсэн шиг энд тэнд, юм үзсэн шиг ээ, донжтой аргагүй явж харагдана лээ. Бас гадны улс оронд урлагын чиглэлээр суралцахаар төлөвлөөд байгаа гэнэ шүү. 

Т.БАТЦЭНГЭЛ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (4)

  • zochin
    odoonii sda nar ohidoos ch ylgagdahaa bj ee yu umschood bga ym ooriigoo ihel goy haragdaj bna gej bodoj bgaa bhdaa chaavaasdaa zaluuchuudaa ym bodoh tsag irsen shu ene arai bish ee
    2018 оны 05 сарын 21 | Хариулах
  • uu za za
    ene bish ee,,manai mongol zaluu s iim bish muuhai baina
    2018 оны 05 сарын 18 | Хариулах
  • uu za za
    ene bish ee,,manai mongol zaluu s iim bish muuhai baina
    2018 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин
    Одооны 30 хүрсэн баньди нарын хувцас стиль гэж солонгосуудын комиссын хувцас олоод өмсчихөөд их л сэтгэл хангалуун байгаа юм шиг харагдахым зайлуулоо
    2018 оны 05 сарын 16 | Хариулах
Сонин хачин