Ахмад жүжигчдийн хүндэтгэлийг хүртсэн Одноо
2018/05/11

УДЭТ-ын залуу жүжигчин Б.Одончимэгийг өдгөө танихгүй хүн гэж ховор. Тэрбээр “Гэгээн муза-11” наадмаас “Шилдэг залуу жүжигчин”-ний шагнал хүртсэн авьяаслаг бүсгүй. “Аз жаргалын шок” уран сайхны киноны Гэрлээгийн дүрээр эршүүд өөр өнгө төрхийг дэлгэцнээ бүтээж адтай, донжтой дүрүүдээр үзэгч олноо танигдсан. Одноог хоёр хүүхдийн ээж гэдгээс илүүтэйгээр хувийн амьдрал нь нууцлагдмал байдаг нэгэн. Дэлгэцнээ бүтээсэн өөрийн гэсэн өнгө төрх, донжтой дүрүүдээрээ олонд танигдаж, хүндлэгдэж яваа түүний энэ хаврын стиль, хар өнгө аж. Саяхан нэгэн киноны нээлтэнд хар савхин хүрэм, хар тоногтой гутал, мөнгөлөг өнгийн цүнхээр гангаран ирсэн юм. Яах аргагүй чадварлаг гэдгээ олонд харуулж яваа Б.Одончимэгийг ахмад жүжигчид нь дотортой, үнэн жүжиглэлттэй хэмээн их найдлага тавьдаг гэсэн шүү.

Т.БАТЦЭНГЭЛ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (2)

  • zochin
    untaxdaa avdag bolob uu ?
    2018 оны 05 сарын 12 | Хариулах
  • zochin
    mongolchuudaas oor xumuus narny shil baishin dotor zuudeggyi yumaa amyxandaa goej baunaa daa
    2018 оны 05 сарын 11 | Хариулах
Сонин хачин