“Miss world next top model” тэмцээн энэ сарын 12-нд эхэлсэн тэмцээнд Монгол орноо төлөөлж загвар өмсөгч С.Сарнай оролцож байгаа. Уг тэмцээнд Лива, Чех, Герман, Албани, Франц, Хятад, Итали зэрэг 48 улсын гоо бүсгүйчүүд өрсөлдөж байгаа. Тэмцээний зохион байгуулагчид цахим хуудсаар дамжуулан олны санал хурааж байгаа бөгөөд одоогоор С.Сарнай 443 саналтайгаар тэргүүлж байна. Энэ сарын 22-нд тэмцээний ялагчийн тодруулна.