Нас бол зүгээр л тоо гэдгийг харуулж, амьд жишээ болж байгаа хүн бол топ модель Э.Одгэрэл. Түүний талаар сайн муугаар их бичдэг. Гэхдээ топ маань намайг юу ч гэж болно гэхдээ миний сайхан гарсан зургийг тавьж байгаач гэж хүссэн удаатай. Түүнийг бид өмнө нь “Татар ажиллагаа”, “Гэр” кинонуудад тоглосноос хэр жүжигчин болох талаар тодорхой ойлголт авсан.
Э.Одгэрэлийг тайзнаа алхахаас татгалзаж, зодог тайлна гэсэн мэдээлэл гарсан. Гэвч хэвлэлээр гарсан мэдээлэлд тэр болгон няцаалт хийж ам нээдэггүй болохоор тайзаа орхисон эсэх нь одоогоор бүрхэг хэвээр.
Жүжигчин Б.Навчаа “Лардьма” киноныхоо гол дүрд топ модель Д.Пүрэвсүрэнг сонгож хамтран тоглож олны сэтгэлд хүрсэн уран бүтээл хийсэн.
Тэгвэл энэ удаа топ модель Э.Одгэрэлтэй хамтран тоглохоор болжээ.
“Х-түц”продакшны жүжигчин Аглуу, жүжигчин Б.Навчаа, жүжигчин, топ модель Э.Одгэрэл, “Камертон” хамтлагийн Э.Ган-Эрдэнэ, залуу жүжигчин Б.Мишээл нар хамтдаа авахуулсан шинэ уран бүтээлийн рекламны зургаа дэлгэлээ.


Н.Дарий
Сэтгэгдэл (2)