Халх голын үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монголын дорнод хязгаар Халх голд Монгол-Зөвлөлтийн дайчид аугаа ялалтыг дархлан мандуулсан түүхт 75 жилийн ойд зориулан “Халх гол-75” үзэсгэлэнг ард түмэндээ толилуулж байна. Үзэсгэлэн аугаа ялалтын түүхийг Халхын голын дайны оршил, үүссэн учир шалтгаан, эхлэл тавдугаар сарын байлдаан, агаарын байлдаан, өрнөл Баянцагааны тулалдаан, Ерөнхий давшилт, төгсгөл, аугаа ялалтыг мөнхлөсөн нь гэх таван хэсгэсс бүрдсэн байгаа.

Уг үзэсгэлэнд урьд өмнө сурталчилгаанд гарч байгаагүй архивын материалууд, дайнд оролцогч эгэл баатар салаан дарга бага дэслэгч Г.Пунцаг, 23-р морьт хорооны салаан дарга С.Лувсандамба, цэрэг Л.Жамсран зэрэг дайчдын тухай баримтат материал, “Жанжин туг”, Монгол, Зөвлөлт, Японы нисэх хүчний онгоцнуудын макет, гэрэл зураг, ЗХУ-ын хошой баатар нисгэгч Г.П.Кравченко, С.И.Грецевиц нарын баримал зэрэг анх удаа үзэсгэлэнд дэлгэлээ.

Монголын ард түмэн, төр, засаг хэрхэн тэмдэглэж ирсэн түүхийг өгүүлэх эрдэмтэн судлаачдын шинэ лавлагаа, судалгаа зэрэг шигтгээ болсон эд өлөг, баримт материалаас гадна музей сан хөмрөгт хадгалагдаж буй дайчин баатруудын түүхэн холбогдох дайны талбарт эзэмшиж байсан бүү зэвсэг, дүрэмт хувцас зэрэг 50 гаруй биет эд өлгийн зүйлс, дайны ялалтыг урлагт мөнхөлсөн уран бүтээлүүд, баримт материал, түүхэн гэрэл зураг, кино дүрс бичлэг, цахим материал зэрэг 200 зүйлийг толилуулж байгаа аж.

Г.Бөртэ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    ochij uzlee goe shn zohion baiguulsan baina
    2014 оны 08 сарын 21 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025