Монголын Хөрөнгийн биржийн 2011-2013 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийжээ. Шалгалтын дүнг өнөөдөр танилцуулсан байна. Дээрх шалгалтаар МХБ-ийн тухайн үеийн удирдлагууд эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэн, 112.6 сая төгрөгийн акт тавьжээ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналтын шалгалтын улсын байцаагч Г.Янжинсүрэнгийн хэлж байгаагаар “Урамшууллыг олгохдоо тус компанид гурван сар ажилласан бол цалингийн 50 хувь, зургаан сар ажилласан бол 100 хувь, удирдах албан тушаалтнууд нь 2 сарын болон түүнээс дээш хэмжээнд урамшуулал авдаг байсан нь" дээрх шалгалтаар батлагджээ. Тэтгэмж урамшуулал, шагналыг шийдвэр зөрчин олгосон гэж үзэн 62.7 сая төгрөгийг холбогдох хүмүүсээр нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Мөн МХБ-ийн гурван орлогч захирал албаны машин хэрэглэдэг байсан бөгөөд албанд унах авто машины шатахууны зарцуулалт нь 16.8 литрээс хэтрэх ёсгүй байдгийг бас зөрчжээ. Түүнчлэн Төлөөлөн удирдах зөвлөлөөс нь гүйцэтгэх захирал сард 200 мянган төгрөг, орлогч захирал 70 мянга, хуулийн зөвлөх 50 мянгад багтсан гар утасны ярианы төлбөрийг нь төлнө гэж зөвшөөрсөн байтал түүнээс давсан төлбөрийг МХБ-иэс гаргуулсан байна. Гадаад албан томилолтод ашиглах олон улсын хэрэглээний картыг хоолонд орох зэргээр зориулалт бусар ашигласан тул тус биржийн гүйцэтгэх захирал асан Х.Алтайгаар 17 сая төгрөгийг нөхөн төлүүлэх ёстой гэсэн шийдвэр гаргажээ.
Сэтгэгдэл (2)