“Наньжин-2014” залуучуудын II олимпийн наадмын охидын 10 метрийн урт бууны дасгалд эх орноо төлөөлөн өрсөлдсөн Н.Ангирмаа VIII байрт шалгарлаа. Манай тамирчин 411,9 оноогоор финалд шалгарсан ч шигшээд нийт 80.1 оноо авснаар наймдугаар байрт шалгарсан байна. Буудлагын төрөлд зургаан багц медалийн эзэд тодрох бөгөөд эхний гурван дасгалын дараагаар алтан медалийг Украин, Польш, Швейцарь улсын тамирчид хүртжээ. Харин мөнгөн медалийг БНСУ, Сингапур, ОХУ-ын тамирчид хүртсэн бол хүрэл медалийг БНСУ, Франц, Герман улсаас тус бүр нэг нэг тамирчин хүртсэн байна.
Г.Бөртэ
Сэтгэгдэл байхгүй байна