Дунд сургуулийн ширээнээс буюу 14-хөн насандаа фото моделиор тодорч байсан жүжигчин Б.Хуланг дэлгэцийн урлагт царайлаг, сайхан бүсгүйчүүдийн нэг хэмээн үнэлдэг. Тэрээр олон залуусын харцыг булааж гэгэлзүүлдэг билээ. Жүжигчин бүсгүй маань хоёр дахь амьдарлаа зохиож, хоёр ч хүүхдийн ээж болоод авсан ч үзэсгэлэнтэй, сайхан хэвээрээ.
Одоогоор дэлгэцийн бүтээлд түлхүү ажиллахаар анхаарч байгаа гэсэн. Тэрээр амьдралл ойрхон, сэтгэлд тод үлдэх дүр бүтээхийг хүсдэг бөгөөд дараагийн киноны санал ирсэн, бэлтгэл ажилдаа ороод явж байгаа гэнэ лээ.
Б.Хулан “Секс эрх чөлөө”, “Ийм нэгэн дурлал 2”, “Болсон явдал” гэх мэт кинонд тоглосныг үзэгчид санаж байгаа байх. Өчигдөр түүний дүр бүтээсэн “Ээжээ надтай гэрлээч” уран сайхны кино “Өргөө” кино театрт нээлтээ хийлээ. Нээлтийн үеэр Б.Хулан СТА цол тэмдгээр энгэрээ мялааж баярын нулимс унагасан юм. Шинэхэн СТА-даа баяр хүргэе!


Н.Дарий
Сэтгэгдэл (3)