Тайланд улсад хүйс солиулах мэс засал хийлгээд жинхэнэ утгаараа эмэгтэй хүн болсон Ганбууш буюу Н.Ган-Одыг мэдэхгүй хүн байхгүй гэхэд болно. Тэрбээр олон жилийн хүслээ биелүүлэн мэс засалд орсон ч, хагалгааны дараах хүндрэлүүдтэй нүүр тулан хүнд байдалтай байснаа хэлдэг. Тэгвэл одоо түүний эрүүл мэндийн байдал тун сайн болжээ. Нэрээ Ган-Од болгож өөрчилсөн түүнд Солонгос улсын хамгийн шилдэг Wonjin группээс гоо сайхны хагалгаанд орох урилга ирүүлж, улмаар хагалгаа нь амжилттай болсон байна. Түүнийг Солонгосыг зориход Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Гадаад хэргийн сайд Лу.Болд, Консулын газрын дарга н.Сүхбат нар их тусалсан гэнэ лээ. Тэр ямар ч үнэ мөнгө төлөлгүйгээр яваад, хагалгаа хийлгээд ирсэн байна. Түүгээр зогсохгүй тэмцээнд орж, тус байгууллагын нүүр царай нь болж чадсан бөгөөд хүзүү, нүүр, нүдний дээд, доод тал, хамар, эрүүний гээд таван хагалгаанд амжилттай оржээ. Түүнийг хагалгаанд орсны дараа хүмүүс танихгүй байх болсон гэнэ. Ямартаа л хажуугаар нь эхэндээ танихгүй өнгөрчихөөд эргэж хараад уулга алддаг хэмжээнд хүрээд байгаа аж.

Г.Бөртэ
Сэтгэгдэл (16)