Брэндлэг хатагтай нэгээр нэмэгдэв

Нэвтрүүлэгч Д.Цовоо гэж хамгийн олон мэргэжилтэй, авьяастай нэгэн бий. Нэвтрүүлэгч, дуучин, жүжигчин, дуу оруулагч гээд түүний мэргэжил хөвөрнө. Үүнийхээ хажуугаар хувийн бизнес эрхэлдэг гэж байгаа. Хүчтэй хүргэн ах “Эрэл”-ийн             Б.Эрдэнэбатын ачаар улстөрд хүртэл хошуу, хуруугаа нэмж явсан Д.Цовоо сүүлийн үед цэнхэр дэлгэцээр гарах нь хүртэл цөөрч, бизнесийн ажилдаа ханцуй шамласан сурагтай. Бас болоогүй энд тэнд болж байгаа  хүлээн авалт, үйл ажиллагааг хөтөлж түрийвчээ түнтийлгэж аваад газар дээрх ганц охиноо дагуулан гадаад дотоодын орон руу дураараа аялж зугаалж брэндийн дэлгүүрүүдийг нүүлгэхээ ч яаж мартах билээ.

Түүний охин Э.Номин гадаадад боловсрол эзэмшиж буй бүсгүй бий. Амралтаараа эх орондоо ирэхдээ эрчүүдийн нүдийг хужирлаж аваад буцдаг Э.Номин брэндийн хувцасаар уралддаг эрхэмсэг хатагтай нарын эгнээнд элсээд байгаа нь энэ.

 LV-гийн ганц цүнхийг үүрч үзэх юмсан гэж мөрөөдөж яваа бүсгүйчүүдийн хажууд Э.Номин цүнх, гутал, алчуур гээд бүрэн хослуулан өмсжээ. Урт хар даашинз дээр шаргал том алчуур нь тийм ч зохимжтой харагдахгүй байна. Зохих зохихгүй нь хамаагүй брэндийн алчуурыг л зүүж харагдаж байвал болоо гэсэн шигээ л зүүж ирсэн байна шүү. Брэндлэг хатагтай нарыг тас цохиж брэндийг утгаар нь өмсөнө гэж энэ л байх даа.

 

М.Сонор

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025