Ю.Цэдэнбалын ач охин хүслээ биелүүллээ

Монголын төрийг 44 жил удирдсан Ю.Цэдэнбалын ач охин Анастасия Цеденбал Монголд ирснийг бид танд дуулгасан билээ. Анастасия Цеденбал өмнө нь Монголд ирээд буцахдаа дараагийн удаа өвөөгийнхөө төрсөн нутаг Увс аймгийн Давст суманд заавал очно хэмээн өөртөө амлаад буцсан гэдэг. Тэгвэл тэрбээр энэ удаа хүслээ биелүүлэн өвөөгийнхөө төрсөн нутаг болох Увс аймагтай танилцаж, амарч байгаа аж.

Анастасия нь  Москвагийн их сургуулийн дэргэдэх Ази, Африкийн улсуудын институтийг төгсч, одоогоор Москва дахь аялал жуулчлалын нэгэн компанид Оросуудыг Монгол Улстай танилцуулах аялал жуулчлалын хөтөлбөрийг хариуцаж ажилладаг юм байна.

Г.Бөртэ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    haramsaltai ni uvuugiinh ni unasan gazar orosiin nutagt bgaa daa
    2014 оны 08 сарын 19 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025