Учирсан хүүхэн бүртээ хаяж, хаягдаад байгаа нь ч мэдэгдэхгүй торойсоор ганцаар үлддэг баян Р.Базараагийн анхны гэргий Р.Нараа уншигчдын эчнээ танил. Арлын Японыг донсолгож байсан уяхан хоолойт, туяхан Д.Оюунтүлхүүртэй бараг л ялгаагүй үзэсгэлэн гоо тэрбээр Р.Базараагийн ууган хүүг төрүүлсэн. Тухайн цаг, үедээ Эрдэнэтийн хөөрхөнүүдийн дунд нэлээн дээгүүр нэрлэгддэг байсан түүнд Р.Базараа унаж тусан дурлаж байсан гэдэг.
Бүсгүй хүний гоо үзэсгэлэн хаврын цэцэг шиг богинохон настай гэдэг ч Р.Нараад энэ тодотгол даанч зохихгүй бололтой. Хоёр дахь амьдралаа зохиож, дахин үрийн зулай үнэрлэсэн тэрээр гуалиг сайхан хэвээрээ. Цэцэг дамждаг эрвээхий шиг сайхан бүсгүй бүрт зүрхээ хувааж өгсөн экс нөхөр нь байнд ч үгүй банзанд ч үгүй хоцроод өнгөрснөө эргэцүүлэнхэн суугаа биз. Анхны амьдралыг гүйцэх амьдрал байдаггүй гэгчээр Р.Базараа хааяа ч гэсэн өмнөх, хойтохоо эргэцүүлдэг бол тэр эргэцүүллийнх нь эхний бүлэгт энэ бүсгүй багтдаг болов уу.
Төлөвшиж амжаагүй танхи охины гоо зүсэнд дурласан ч язгуурын бүсгүй хүний төлөвшил, нас нэмэх тусам жавхаажих гоо үзэсгэлэн, ухаан хоёрын холбоо хамаарлыг Р.Базараа одоо л нэг ойлгох цаг. Бас ч үгүй бүсгүйчүүдийн тал дээр тун одтой нэгэн гэсэндээ түүний үе үеийн гэргий нар үнэхээр сайхан бүсгүйчүүд. Ёстой сэргэлэн нь дэндсэн эр л гэж энэ байх даа.
Д.Сэргэлэн
Сэтгэгдэл (8)