Газаргүй үлдсэн иргэд гомджээ

Нийслэлийн иргэд газар өмчлөх хүсэлтээ анх удаа нийслэл, дүүргийн Газрын албанд дугаарлаж зогсолгүйгээр гаргасан нь сайшаалтай хэрэг болсон билээ. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэхээр Нийслэлийн ИТХ 52 байршлын газрыг иргэдэд өмчлүүлэхээр болсон. Үүнээс эхний таван байршлын газрыг өмчлүүлэхээр энэ сарын 1-нээс эхлэн 15 хоног цахим бүртгэл явуулсан юм. Энэ хугацаанд 281.440 иргэн хүсэлт гаргаснаас 14.954 иргэнийг цахим систем автоматаар сонголоо гэсэн мэдээллийг албаны нөхдүүд өгч буй.

Харин иргэдийн зүгээс энэ удаагийн өмчлүүлэх процесстой холбоотой гомдол саналыг ихээр хэлж ярьж байна. Юу гэхээр хамгийн эхэнд бүртгүүлсэн мянгаад иргэний нэрс дундаас л өмчлөгчдийн нэрсийг сонгох маягаар шалгаруулалтыг явуулчихлаа гэсэн зүйлийг олон иргэд хэлж байгаа юм.

За ямартай ч сонгогдсон иргэд газар авах гэж буй дүүргийнхээ ЗДГГ-т ажлын 10 хоногт багтаан өргөддөө өгч, үл хөддөх хөрөнгийн гэрчилгээгээ авна. Сонгинохайрхан дүүрэгт газар авах бол 62 дугаар сургууль, Хан-Уул дүүрэгт 75 дугаар сургууль, Баянзүрх дүүрэгт бол ЗДГГ-ын иргэний танхимд, Багануур дүүрэг “Гүн галуутай” цогцолбор сургууль, Багахангай дүүрэгт газар авах болсон иргэд “Хангай” цогцолборт очиж, өргөдлөө өгөх ёстой гэж буй.
Улаанбаатар хотын төвд амьдардаг ч Багануур дүүрэгт газар авах бол Хан-Уул дүүргийн 75 дугаар сургууль, Багахангай дүүрэгт бол Баянзүрх дүүргийн иргэний танхимд өргөддөө өгөх боломжтой. Ингэхдээ иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээгээ, нотариатаар батлуулсан хуулбартай нь авчирна.

Энэ удаа сонгогдоогүй иргэд дараагийн байршлын газрыг өмчлүүлэхэд хүсэлт гаргах эрхтэй. Иргэдэд өмчлүүлэх энэ газрууд нь төлөвлөлтийг нь шийдсэн, ирэх хавраас инженерийн дэд бүтцийг нь тавьж эхлэх бөгөөд  Засгийн газарт инженерийн бүтцэд холбосон газраа барьцаалж, орон сууцны зээл олгох санал тавьсан гэх зүйлийг хотын дарга хэлсэн юм.

Н.Дарий

.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • Зочин
    manaihaas gurwan hvn bvrtgvvleed neg ni songogdson. . my bodloor hardaad baih zvil baihgvi yum shig bn lee
    2014 оны 08 сарын 18 | Хариулах
  • Зочин
    алдсан хүн 10 тамтай гэдэг шиг шиг л маргаан хэл ам гаргах юм авч чадаагүй бол чадаагүй л биз. Би л гэхэд хугацаа нь дуусахаас 2-3 хоногийн өмнө л бүртгүүлсэн, тэгээд газартай болсон. Хардаад л байвал хэн ч гэсэн хардаад л байна ш дээ. Тэртэй тэргүй дараа өчнөөн газар зарлана, тэнд авч л таарах байлгүй дээ, юм болгоны эхэнд авч байх ёстой биш шүү дээ
    2014 оны 08 сарын 18 | Хариулах
  • Zochin
    Ehnii 1000 byrtgyylsen hymyyst gazar umchlyylee gej gomdolloj baihiin ter ygyi baihaa bi nileen syyleer byrtgyylsen ter dundaas manai neg hyyhdiin ner songogdson l baina .
    2014 оны 08 сарын 18 | Хариулах
  • сарнай
    ХУЖАА нарт өгч бхаар АРД олондоо өг Ийм явдал МАН-ын үеээс бүүр энгийн үзэгдэл мэт болсны ГАЙ
    2014 оны 08 сарын 18 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025