Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын арын замыг өчигдрөөс эхлэн хаалаа. Энэ замыг “Гудамж” төслийн хүрээнд өргөтгөн шинэчилж байгаа юм байна. Тиймээс Чингисийн өргөн чөлөөний гудамж буюу АПУ-гийн арын уулзвараас “Атар Өргөө” ХК хүртэлх замын хөдөлгөөн энэ сарын 21-н хүртэл хаалттай гэсэн үг. Энэ хэсгийн замыг өргөтгөж, хатуу хучилт хийх ажээ. Хөдөлгөөн ихтэй энэ замыг хаасан тул тухайн чиглэлд тээврийн хэрэгслээр зорчигчид нээлттэй замуудыг сонгон зорчих хэрэгтэйг албаныхан сануулжээ. Тухайлбал XIX хорооллын арын замыг сонгох, Нарны гүүрээр давах зэрэг зохицуулалтыг хийж болох ажээ.

Сэтгэгдэл байхгүй байна