Архангай аймгийн Хашаат суманд долдугаар сарын 26-ны өдөр салхины хурд 50 метр секунд хүрч, 8 см-ийн голчтой мөндөр орж байгалийн онц аюултай үзэгдэл болсон билээ. Хүчтэй шуурганы улмаас нэг иргэн амь насаа алдаж, 10 гаруй хүн бэртэн, таван айл орон гэргүй болсон.
Харин Дархан аварга Г.Өсөхбаярын гэр бүл, дүү нар гамшигт өртсөн 5 айлд иж бүрэн тавилгатай гэр бэлэглэсэн байна. Түүнчлэн Архангай аймгийн нутгийн ахан, дүүс өөрсдийн боломжоор тусламж үзүүлсээр байгаа аж.



Г.Бөртэ
Сэтгэгдэл байхгүй байна