МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт ажиллахаар мордсон юм. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БСШУС-ын сайд Ж.Батсуурь, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Хууль зүйн дэд сайд Н.Энхбаяр, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, МАН-ын Улс төр, намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Л.Цэнгүүнжав болоод бусад албаны хүмүүс багтсан байна