Өнөөдөр хувийн ашиг сонирхлоо хэт чухалчлан гэр бүлээ дорд үзэж болохгүй өдөр

ХОНЬ - (3/21-4/19)
Аливаад ухаалаг хандах өдөр. Таныг муу юманд уруу татах явдал гарч магад. Бусдын нөлөөнд бүү ор. Гэр орныхоо ажилд санаа тавьбал илүү үр дүнтэй. Ааш зангаа хянах нь амаргүй байж мэднэ.

ҮХЭР - (4/20-5/20)
Амар амгалангийн өдөр. Хүмүүсийн сэтгэлгээнд философич хандлага ноёрхоно. Амьдралын мөн чанарт нэвтрэхийг хүсвэл бясалгал хийх, эзотерик ном зохиол унш. Санхүүгийн асуудлаа шийдвэрлэх, өр төлбөрөө барагдуулахад сайн.

ИХЭР - (5/21-6/21)
Та ямар ч төлөвлөгөөтэй байсан хувийн дэг журмыг чандлан сахиарай. Учир нь та өөрөө ч мэдэлгүй эмх цэгцгүй байдал, таагүй нөхцөлийг бий болгоно. Аливаа асуудалд эрүүл саруул сэтгэлгээгээр хандвал үр дүнтэй. Орон гэрээ тохижуулах, эд хогшлоо шинэчлэхэд ээлтэй сайн.

МЭЛХИЙ - (6/22-7/22)
Та ямар ч төлөвлөгөөтэй байсан хувийн дэг жүрмыг чандлан сахиарай. Учир нь та өөрөө ч мэдэлгүй эмх цэгцгүй байдал, таагүй нөхцөлийг бий болгоно. Аливаа асуудалд эрүүл саруул сэтгэлгээгээр хандвал үр дүнтэй. Орон гэрээ тохижуулах, эд хогшлоо шинэчлэхэд ээлтэй сайн.

АРСЛАН - (7/23-8/22)
Сэтгэл санаагаа ариусгах өдөр. Бие сэтгэлээ ариусгах, орон гэрээ цэвэр ариун байлгахад анхаарах нь зүйтэй. Холын аянд явах, замд гарахад ээлтэй. Зөн билгээ дагаж ажил хэргээ явуул. Хэн нэгэн таныг гомдоосон бол уучил.

ОХИН - (8/23-9/22)
Амар амгалангийн өдөр. Хүмүүсийн сэтгэлгээнд философич хандлага ноёрхоно. Амьдралын мөн чанарт нэвтрэхийг хүсвэл бясалгал хийх, эзотерик ном зохиол унш. Санхүүгийн асуудлаа шийдвэрлэх, өр төлбөрөө барагдуулахад сайн.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Өнөөдөр хувийн ашиг сонирхлоо хэт чухалчлан гэр бүлээ дорд үзэж болохгүй өдөр. Тиймээс орон гэрээ тав тухтай болгоход илүү анхаарч, эвдэрч хэмхэрсэн зүйлээ сэлбэж янзал, мөн тавилгаа өөрчил. Мөн гэрийнхэндээ ямар нэгэн амлалт өгсөн бол түүнээ биелүүлэх цаг хэдийн болжээ. Хэрвээ та ганцаараа амьдардаг бол садан төрлийндөө зочил, удам судрын харилцаа холбоогоо бэхжүүл.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Хариуцлагатай байх өдөр өнөөдөр ярихаасаа илүү хийхийг чухалчил. Бусадтай харьцахдаа ч хянуур бай. Таны зөн билиг хурц байх боловч чухал шийдвэр гаргахдаа эрүүл саруул тооцоон дээр үндэслээрэй. Ажил төрлийн хүрээнд өрнөсөн мэтгэлцээнд тодорхой баримт нотолгоог жишээ болговол үр дүнтэй.

НУМ - (11/22-12/21)
Танин мэдэхүй, мэргэ төлгийн өдөр. Өнөөдөр бүхэл төрлийн засал ном хийлгэх, сүм хийдэд очиход ээлтэй. Буруугаа хүлээх, мөргөл залбирал үйлдэхэд үр дүнтэй. Аливаад хөнгөн хуумгай шийдвэр гаргахаас зайлсхий. Оюуны хөдөлмөр эрхлэгсэд үр бүтээлтэй.

МАТАР - (12/22-1/19)
Өөрчлөлт хувьсал, шинэчлэлийн өдөр. Зөн билгээ сонсохгүй бол сонголт хийхдээ алдаж, азтай боломжийг өнгөрөөж магадгүй. Амьдралаа үндсээр нь өөрчлөх алхам хийх, аян замд гарах, шинэ танилтай болоход сайн.

БУМБА - (1/20-2/18)
Өнөөдөр та болгоомжтой бай. Бодлогогүй, гэнэтийн шийдвэрээс өөртөө заналхийлнэ. Хэдийгээр тодорхой харагдах саад бэрхшээл үгүй боловч бүгдийг урьдчилан төлөвлө. Нөхцөл байдлыг зөв харж цэгнэж чадвал амжилтад хүрнэ.

ЗАГАС - (2/19-3/20)
Эрч хүчээр тэтгэгдэх өдөр тул сэтгэл санаагаа төвлөрүүлэн эерэг эрчмийг биедээ хүлээн авахад бэлэн бай. Ам тангараг өргөх, чухал бичиг баримтанд гарын үсэг зурахаас зайлсхий. Өнөөдөр бие даан ажиллах, уран бүтээл туурвих, эрүүл мэндийг анхаарахад тохиромжтой өдөр. Садан төрөл, хамаатнууддаа санаа тавь. Чухал мэдээ сонсоно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025