Х.Бадамсүрэн захирал 300 саяар Lexus 570 авч, 24 саяар байрандаа засвар хийжээ

"Иргэнээ сонсох 11-11" төв Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг шалгуулах, хувьчлуулах асуудлыг онцлох сэдэв болгосон. Энэ хугацаанд иргэдээс хэд хэдэн ноцтой мэдээлэл ирсэн байна. Тухайлбал, 2016 оны нэгдүгээр сараас Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал өөрийн доор ажиллах 21 захиралтай "Нэмэлт цалин урамшуулал олгох" гэрээг байгуулсан. Үүний дүнд нийт 20 тэрбум 83 сая төгрөгийг урамшуулал нэрээр удирдлагууд нь хувааж “цохьсон” байна. Мөн 2016 оны 12 сарын 9-ны өдөр Х.Бадамсүрэн захирал анхны тушаалаа гаргаж, 300 сая төгрөгөөр “Таван богд” группээс Лексус 570 маркийн автомашин Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөөр худалдан авчээ. Түүнчлэн өөрийн амьдрах байрандаа буюу 2-р хорооллын 11-р байрны 27 тоотод 24,6 сая төгрөгөөр супер засвар хийлгэсэн аж. Эдгээр мэдээллүүдийг баримт нотолгоотой нь хавсаргаж, төрийн гурван өндөрлөгт хандсан албан бичиг "Иргэнээ сонсох 11-11" төвөөс өргөн барих гэж байгаа гэлээ.

 

Эх сурвалж: www.factnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025