Архиар бороо орууллаа

Шинжлэх ухааны ачаар хүн төрөлхтөн боломжгүй мэт зүйлсийн учрыг тайлж байгалийн үзэгдлийг хүртэл хиймлээр хийх болсон. Саяхан Германы Берлин хотод болсон Urban Spree уран зургийн үзэсгэлэнгийн үеэр Мексикийн хаяг, реклам сурталчилгааны LAPIZ агентлаг нэгэн гайхалтай нээлтийг олонд хүргэжээ. Тэд цэвэр текила архиар бороо ордог тасалгааны үүлийг бүтээжээ.

Тусгай технологиор бүтээсэн ууршуулагчийн тусламжтай текилаг хэт авиан давтамжтай чичиргэж хөвсгөр, зузаан үүл мэт мананг гаргаж авдаг. Энэхүү манан нь хэсэг хугацааны дараа өтгөрч яг л байгалийн бороо ордогтой адил борооны дусал болж доош асгардаг юм байна.

Энэхүү үүлээ тэд текилла архиа сурталчлаад зогсохгүй Мексик улсыг зорих жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор бүтээсэн гэжээ.

Үзэсгэлэнгийн үеэр тэд текилан бороог хүмүүст үнэгүй уулгаж байсан сурталчилсан байна.

 

Б.Бямбаням

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    Манайд ч гэсэн архиар бороо оруулмаар юм.
    2017 оны 03 сарын 31 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025