Загварын ертөнцийнхөн ээлж дараалан “борлогдож” байгаа нь сайн хэрэг. Нэг үе тэдний талаар тун ташаа ойлголттой байснаас гэргийгээ болгож авдаггүй байсан юм шиг байгаа юм. Тэгвэл орчин цагт нэг жишиг тогтсон нь мисс модель охид дуучин залуутай гэрлэх явдал газар аваад байна. “Никитон”-ы Баачка модель бүсгүйтэй гэрлэсэн биш гэр бүлээрээ рекламанд тоглоход толгой өвдөхгүй байгаа бол ахын сонголтыг дуучин Б.Амархүү залгамжилж мисс бүсгүйг гэргийгээ болгосон. Нэгэнт тэр газрын “ус”-ыг уусан хойно ёсыг нь дагана. Нөхрүүд гэргий нь загвар өмссөн шоун дээр ээлжлэн тайзнаа гарч байгаа. Нэг сумаар хоёр туулай юм биш үү? Гэргийг нь моделио болгоод нөхрийг нь дуулуулчихдаг манай менежерүүдийн сэргэлэн нь дэндчихсэн хүмүүс. “Чөтгөр гоймонд дурлана” гэгчээр энэ хоёр дуучин загварын шоу алгасахаа байлаа гэж шооч хүмүүс явуулах болж. Тэгээд яах юм, ямар С.Жавхлан гишүүн дуулалтай биш. Гэхдээ гэргий нь бас цагтаа оюутан мисс явсан хүн. Тэр эрчээрээ формоо бариад загвар өмссөн бол Жавхаа тайзнаа гараад энэ хоёртойгоо нийлэн шадар гурван цэрэг шиг явах байж биш үү.

Сэтгэгдэл (1)