Хар нялхаараа хүүхэд гаргах ч одоо тэгээд нээх хүн цочирдом үйл явдал байхаа больж дээ. Хэн нэгэн баяны хүүхдийг төрүүлж тэтгүүлж байгаа эмэгтэй биш эр байж байгаад эм хүйстэй болоод бүр хүүхэд төрүүлчихвэл жинхэнэ эрүү мултрах мэдээ. Кинонд хүртэл зүгээр л нэг хөөрхөн хүүхэн хангалтгүй болсон. Тэр заавал нэг сонин содон зүйлтэй, идтэй шидтэй байж гэмээнэ сонирхол татна. Манайд ч тийм ид шидтэй хүүхнүүд байх биш. Бараг эрчүүд нь трансжендер болсон биш мандаж байна. Энэ бол алтны магнатын хүүхдийг төрүүлж үнэтэй машин амжиргаа залгасан гэж бичүүлэхээрээ нэг болдог ч загас шиг дуугүй амьдардаг бүсгүй. Тэр хэрээрээ тогос шиг гоёж гоодох бонус эдэлдэг гэмээр. Хагархай хэнгэрэг, ёроолгүй сав руу хэн газрын хэвлий малтаж халуунд халж хүйтэнд хөрөн байж олсон мөнгөө цутгах вэ дээ. Бүсгүй одоогоор нөхөр сүүдэргүй юм шиг байгаа юм. Энэ удаад энэ жилийн трэнд хамбаар хувцаслаж дээр нь куртик “хусчихаж”. Уг нь тогос болоход ойрхон байсан ч зохилдолгоо биш байсан юм байлгүй. Байн байн гарч ирж “Би байгаа шүү” гэдгээ мэдрүүлэх олны танил хүнтэй орооцолдсон бүсгүйчүүдэд чухал үзүүлэлт юм шиг байгаа юм. Алдар нэрийг дэлгүүрт зардаггүй. Хальт олж авсан бол харин хэрхэн хадгалах хувь хүний потенциалаас шалтгаалнаа гэж.


Сэтгэгдэл (8)