Замын голоос аварга акул олджээ

2013 онд телевизээр дэлгэцээр гарч байсан "Шаркнадо" киног санагдуулам үйл явдал Австрали улсад тохиожээ. Австрали Дэбби хар салхины хор хөнөөлийн талаар судалгаа хийж явсан нэгэн сэтгүүлч замын голд аварга "Бух Акул" хэвтэж байхыг хараад ихэд сандарсан гэнэ. Тэрээр Аейр хотод үерийн усанд автсан зам талбайн зургийг авч яваад уг акулыг олж харжээ. Акул нутгийн иргэдийн гол ярианы сэдэв болоод байгаа бөгөөд зарим нь 2013 оны "Шаркнадо" кинотой хүртэл адилтган ярьж хошигнож байсан гэнэ. Уг кинонд аварга акулууд хар салхины хамт хотод туугдан ирж аюул тарьж буй тухай үзүүлдэг юм.

Б.Бямбаням

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025