Дэлхий дээрх хамгийн сүүлчийн чулуун зэвсгийн үеийн овог

Индонез болон Тайландын арлууд жуулчид маш ихээр төвлөрдөг үзэсгэлэнтэй онгон байгалиараа алдартай. Индонез улс нь 18 мянга гаруй аралтай ба үүний 8844 нь Засгийн газраас оноож өгсөн нэртэй бол 922 нь байнгын оршин суугчидтай юм.

Эдгээр арлууд дундаас цор ганц арал дээр хүн очихыг хориглосон байдаг. Энэтхэгийн далайн дунд орших North Sentinel арлыг дээрээс нь харахад үзэсгэлэнтэй, амгалан диваажин мэт харагдах боловч үнэн хэрэгтээ тийм биш ажээ. Уг арлын оршин суугчид арал уруу ойртсон хэнийг ч болов алах гэж оролдон хөөдөг байна.

Энэхүү овог нь арал дээр 60 мянга гаруй жилийн турш суурьшиж байгаа гэсэн судалгаа байдаг бөгөөд арлыг болон уг овгийн судлахаар очсон олон эрдэмтэд амиа алджээ. Түүгээр ч зогсохгүй арлын дээгүүр тусламжийн нисдэг тэрэг нисэхэд хүртэл оршин суугчид нь жад шидэж, нум сумаар харван нисдэг тэргийг унагахыг оролдож байсан гэдэг. Тэд арлын ойролцоо осолдсон хөлөг онгоцны сэг зэргээс төмөр авч зэвсэг хийдэг байна.

2006 онд арлын ойролцоо загасчилж байсан хоёр загасчинг арлын иргэд барьж амийг нь хороосон гэсэн мэдээлэл байдаг.

Уг овгийг одоо хүртэл гал гаргаж аваагүй гэсэн таамаг байдаг ба дэлхийн хамгийн сүүлчийн чулуун зэвсгийн үеийн овог гэж нэрлэгддэг байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025