Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн гэргий О.Байгаль наадмаар өвөрмөц содон хийцийн үндэсний хэв маяг агуулсан ээмэг зүүлт зүүн хүүхнүүдийн нүдийг хужирласан. Түүний өөрөө загвар сэлтийг нь гарган бүтээсэн акссесуар удалгүй дэгжин бүсгүйчүүдийн гоёл болсон билээ. Тэгвэл үргэлж хөдөлмөрлөж шинийг сэдэж сэтгэж байдаг тэрбээр бас нэгэн брэнд гаргаснаа танилцуулсан байна. Өөрийн хүрээний цөөн хэдэн бүсгүйчүүдээ цуглуулан нээлт хийснийг та харж байна. Чухам ямар учиртай яадаг ийдэг брэнд болохыг түүний зорилтот зах зээлийн хүмүүс л мэдэж байхад болно гэж үзсэн бололтой. Миний зиндаа арай өөр гэж илүүрхээд ч байгаа юм шиг гэж зарим хүмүүс эгдүүцэж байгаа гэнэ шүү. Гэхдээ бас пиарын тактик ч байж болно. Чухам юу юм, яагаад би тэнд уригдсангүй вэ эд надаас илүү сайхныг хэрэглэчих вий гэсэн амбицаар бүр шууран эрэлттэй байх ч юм билүү. Учрыг О.Байгаль хатагтайгаас асуух нь дээ, сонирхогчид оо.


Сэтгэгдэл (23)