Дэлхий дахинд Монгол улс ямар имидж, дүр төрхтэйгээр танигдах вэ, үүний тулд Монголын контент бүтээгчид төр, бизнесийн байгууллагуудтай хэрхэн уялдаа холбоотой нэгдсэн зохион байгуулалттай хамтран ажиллаж, эдийн засгаа хүчирхэгжүүлэх вэ гэсэн асуудлыг хөндөж хэлэлцэх зорилготой “Контент Саммит 2017” арга хэмжээ маргааш Тусгаар тогтнолын ордонд болох гэж байна. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг арга хэмжээ энэ жил “Дүрийн бизнесийн хамтын ажиллагаа” уриан дор болно