2009 онд үзэгчдийг байлдан дагуулж байсан Жэймс Камероны алдарт "Аватар" уран сайхны кинонд цэргүүд аварга эксоскелетон нэртэй робот дотор сууж тулалддаг. Тэгвэл үүнтэй адил роботыг Өмнөд Солонгосын Ханкүүк Мирай Технологи (Hankook Mirae Technology) компани бүтээж туршилтад оруулаад байгаа гэнэ. Метод -2 (Method -2) нэртэй уг робот нь 4м өндөр, хагас тонн жинтэй бөгөөд дэлхийн хамгийн анхны хүн жолооддог хоёр хэл дээрээ явагч робот хэмээн зохион бүтээгчид нь хэлж байгаа юм.

Роботын цээжин хэсэг шилэн бүхээгээс бүтэх бөгөөд бүхээг дотор хүн сууж биеийн хөдөлгөөн болон залуурын тусламжтай роботыг удирдана. Робот одоогоор тэгш гадаргуу дээр урагш хойш алхах, гараа хөдөлгөх чадвартай ч хэдэн жилийн дараа чөлөөтэй хөдөлдөг болох болно хэмээн Ханкүүк Мирай компанийн ерөнхийлөгч Янг Жин-хо хэлжээ. Тэрээр уг төсөлд 2014 оноос хойш 200 сая ам.долларын хөрөнгө оруулаад байгаа гэнэ.
Роботын загварыг бүтээсэн дизайнер Витали Булгаров нь өмнө Трансформерс, Робот цагдаа зэрэг киноны роботын загварыг гаргаж байсан туршлагатай нэгэн бөгөөд 2014 оноос Солонгосын компанитай хамтран ажиллах болжээ.
Мэтод роботыг бүтээх болсон гол зорилго нь байгалийн гамшиг болсон газруудад ажиллах, сэргээх засварлах зэрэгт туслах зорилготой бөгөөд одоогоор уг зорилгодоо хүрэхийн тулд багагүй нэмэлт ажлыг хийх хэрэгтэй байгаа гэнэ.
Зохион бүтээгчид роботыг энэ оны сүүл гэхэд худалдаанд гаргах төлөвлөгөөтэй байгаа ба нэг тус бүрийн үнэ ойролцоогоор 8.3 сая ам.доллар байх гэнэ.
Сэтгэгдэл байхгүй байна