Америкийн алдарт загвар зохион бүтээгч Марк Жэйкобс (Marc Jacobs) -ийн нохой Нэвилл (Neville) дэлхийн хамгийн загварлаг нохой юм. Түүнийг мөн загварын ертөнцийн хамгийн ажилсаг нохой ч гэж нэрлэдэг.

Нэвилл нохойн Инстаграм хуудас 196,000 дагагчтай бөгөөд үүний дотор Кара Дэлавин, Адриана Лима, Кендалл Женер зэрэг загварын алдартнууд бий. Тэрээр Paper magazine, Architectural Digest зэрэг сэтгүүлүүдийн нүүрэн дээр гарч байсан бөгөөд өөрийн Инстаграм хуудасны нэр хүндийг ашиглан Пүэрто Рико хотын гудамжны нохдод туслах сан Сато төслийг дэмжин хандив хүртэл өгсөн байдаг. Үүгээр ч зогсохгүй тэрээр удалгүй өөрийн гэсэн номыг худалдаанд гаргах гэж байгаа гэнэ. Нэвилл Жэйкобс: Би бол Маркын нохой (Neville Jacobs: I am Marc's Dog) нэртэй тус номыг Маркын студийн менежер Николас Ньюболд бичсэн юм байна.

Номын өмнөтгөл хэсэгт Маркын хэлсэн "Нэвилл миний зүрх сэтгэлийг хэмжээлшгүй их баяр баяслаар дүүргэдэг. Тэр надад жинхэнэ хайр, цэвэр ариун сэтгэл гэж байдаг юм шүү гэдгийг үргэлж сануулж байдаг юм" гэсэн үгийг оруулжээ.
Сэтгэгдэл (1)