Германы демократ намын гишүүд болох Александер Пектод, Вүтер Күүмэс нар хуралд ирэх үедээ гар гараасаа хөтлөлцөн ирсэн байна. Мөн зөвхөн улс төрчдөөр ч зогсохгүй алдартнууд, хөлбөмбөгийн одод, дуучид ажилчид гээд олон залуус хөтлөлцөн өнгөрсөн ням гаригт Голланд улсад ижил хүйстэн хоёр залууг гудамжинд явж байхад нь хэсэг залуус бүлэглэн зодсон хэргийг эсэргүүцэн #handinhand хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа илэрхийлсээр байна.

Тэд цахим сүлжээнд #handinhand, #allemannenhandinhand түлхүүр үгсийг ашиглан өөрсдийн гар гараа барьж авахуулсан зургаа оруулж байгаа юм.
Халдлагад өртсөн хосууд болох Жаспер Вернес-Севратан, Ронни Севратан- Вернес нар өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн удаа халдлагад өртсөн хэмээн мэдэгдэж байгаа ба танхайрагч этгээдүүдийн нэг нь тэд өөрсдөө зодооныг эхлүүлсэн гэж мэдэгдэхэд няцаагаад байгаа гэнэ.

Энэтхэг, Африкийн зарим улсуудад эрэгтэй хүмүүс хөтлөлцөн алхахыг найз нөхөрлөл, хүндлэлийн илэрхийлэл хэмээн хүлээн зөвшөөрдөг. Харин Голланд улс нь 2001 онд дэлхийд хамгийн анх ижил хүйстнүүдийн гэрлэлтийг албан ёсоор хүлээн зөвшөөрч байсан юм.




Сэтгэгдэл байхгүй байна