Ямартай ч улс төрийн хүрээнд тухайн үед болон одоо ч Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон шиг олны сонирхол татсан аятайхан бүсгүй тодроогүй нь үнэн. Тэр зүгээр салбартаа л топ Э.Одгэрэл шиг яригддаг нэгэн байв. Дур булаам, аятайхан, бие хаа өв тэгш гээд л улс төрийн мисс гэгдэж хүртэл байв. Харин одоо бол улс төрийн он цаг нь бүдгэрч даруухан амьдарч байгаа. Тэрбээр саяхан “Миний нууц” киноны талархлын өдөрлөгт зочилсон нь ёстой тоон дотор үсэг гэмээр харагдаж байв. Барагтай бол кино нээлт хэсэж арга хэмжээнд чимэг болох үйлдэл хийдэггүй хатагтай их л хөглөгдөж энэхүү киног зорьж дээ гэж хүмүүс жиг жуг хийж байв. Түүний энэ өдрийн, энэ хаврын стиль нэг иймэрхүү.



Д.Сэргэлэн
Сэтгэгдэл (5)