Хэн нэгний ятгалгад автан алдахаас сэрэмжил

ХОНЬ - (3/21-4/19)
Мэдлэг олж авах, цэцэн мэргэн ухааныг дээдлэх, аливаа зүйлсийн мөн чанарт нэвтрэхийг эрмэлзэх өдөр. Зүүд зөн хурцдаж, хувь тавилангийн сонин учрал, дохио тэмдгүүд тохионо. Энэ бүхэн танд энэ амьдралд ямар үүрэгтэй ирсэнээ ухамсарлах боломжийг олгоно. Аялал жуучлалаар явах, холын замд гарахад сайн.  

ҮХЭР - (4/20-5/20)
Эрч хүчээр сэлбэгдэх өдөр. Бусдын хуурамч баг гээгдэж, үнэн дүр нь ил гарна. Та ямар ч ярвигтай нөхцөл байдлын учрыг олж, зохицуулж чадна. Аливааг шинээр эхлэх, хэт идэвхитэй хөөрүү байхаас зайлсхий. Хэл үгээ сайн хянахгүй бол тэмцэл маргаан үүснэ.

ИХЭР - (5/21-6/21)
Арилжаа наймаа хийх, санхүүгийн аливаа асуудлыг шийдвэрлэхээс зайлсхий. Бусадтай аль болох бага харьцаж, өөрийн ажилд л шамд. Мөнгө зээлдэх буюу зээлдүүлэх нь алдагдалд орох нөхцөл болох тул анхаар. Усан эмчилгээ, бие махбодыг цэвэршүүлэх арга засал үр дүнтэй

МЭЛХИЙ - (6/22-7/22)
Та илүү мэдрэмжтэй болно. Та өдрийн турш хүмүүстэй уулзаж, хэлцэл тохироо хийнэ. Хуучны түнш буюу найз тантай гэнэт холбогдож болзошгүй. Та ямар нэгэн мэдээлэл хайж байгаа бол, эсвэл хэн нэгэнтэй уулзах чухал хэрэгцээ байгаа бол тохиромжтой өдөр. Шинэ зүйлд суралцах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, танин мэдэхүйн хүрээгээ тэлэхэд сайн.

АРСЛАН - (7/23-8/22)
Оюуны хөдөлмөр эрхлэгчдэд үр бүтээлтэй байна. Алс юманд явах, харилцаа холбоогоо өргөжүүлэх, мэдээлэл солилцоход ээлтэй. Зөн билэг, дотоод дуу хоолойгоо сонсч аливаа асуудлыг шийд. Өдрийг бүтээлч үйл ажиллагаанд зориул. Уран зураг, хөгжим оролдвол ядаргаа тайлагдана. Танил талын хүрээгээ өргөжүүлэхэд сайн байна.  

ОХИН - (8/23-9/22)
Чухал асуудлыг шийдвэрлэхэд таагүй өдөр. Тайван байхыг хичээ, учир нь биеийн эсэргүүцэл сул байна. Шинээр ажил эхлэхэд таагүй авч ирээдүйн ажлаа төлөвлөхөд таатай. Хэн нэгний ятгалгад автан алдахаас сэрэмжил.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Идэвхи санаачлагатай ажиллах нь амжилтад хөтөлнө. Бүтээлч үйл ажиллагаа бүх талаараа үр дүнтэй. Хэрвээ та ажлаа өөрчлөхийг, эсвэл шинэ ажилд орохыг хүсч байсан бол өнөөдөр тохиромжтой. Уран бүтээлчдийн онгод орж, бүтээл туурвил арвинтай байна. Шинжлэх ухааны судалгаанд шинэ арга барил, санаа оноог нэвтрүүлнэ.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Амаргүй өдөр. Өөрийн мэдэлгүй айж тэвдэх, мэгдэн сандрах, сэтгэл санаа хямрах таагүй нөлөөтэй. Хэрвээ та ямар нэгэн зүйлийг дуусгалгүй орхисон бол тэр танд өөрийгөө сануулна. Шинээр ямар ч ажил бүү хий. Бүхий л чухал ажлыг хойшлуул. Өр төлбөрөө барагдуул. Ер нь хамгийн энгийн хялбар ажлыг түрүүлж барь.

НУМ - (11/22-12/21)
Та ямар нэгэн ажил хийхээр төлөвлөсөн бол заавал хийж дуусга. Бусадтай хэрүүл маргаан хийх, уурлаж цухалдах, хашгирч загнахаас зайлсхий. Өглөг өгөх, буян хийх, нохой шувуу хооллоход сайн.  

МАТАР - (12/22-1/19)
Хянуур болгоомжтой байх өдөр. Бэртэх, гэмтэх магадлал өндөр байгаа тул ахуйн осолд орохоос сэргийл. Машин техниктэй харьцахдаа хянуур бай. Урьдчилан тооцоолоогүй, хүнд нөхцөл үүсч болзошгүй. Ер нь чухал ажил төрлөө хойшлуул. Аливааг шинээр эхлэхэд таагүй.

БУМБА - (1/20-2/18)
Таагүй өдөр. Сэтгэл хямрах, бусадтай ам мурийх, үл ойлголцох хандлага давамгайлна. Хамтын ажиллагаа үр ашиг муутай. Хэн нэгний дэмжлэгт найдах хэрэггүй. Санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд муу. Бусдад мөнгө зээлдэх, бусдаас зээлэх нь ашиггүй. Та шинэ танилтай болно.

ЗАГАС - (2/19-3/20)
Энэ өдөр зөн билиг хурцдана Тиймээс сэтгэл оюуны үйл ажиллагаатай холбоотой ямар ч ажил амжилттай, зөв хэрэгжинэ. Сүм хийдэд очиж, мөргөл залбирал үйлдэх, засал ном хийлгэх нь үр дүнтэй байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025