Чонын бэлтрэг ч цагаан сүү амлаж өсдөг
Хүү өдөржин гуйлга гуйж суугаад юу ч олсонгүй. Гэвч гэртээ харихаас айж байлаа. Хоосон орвол хойд эцэг нь түүнийг яахыг тэрээр хэнээр ч хэлүүлтгүй мэдэх хойно. Хүний хөл тасартал суугаад ч тусыг эс олсон хүү арга буй оромжруугаа гэлдэрлээ. Уг нь дүүгээ тэвэрээд суухад арай ч ингэж хоосон гуяа ганзаглаж харьдггүйсэн. Гэвч дөнгөж хөлд орон тэнтэр тунтар гишгэн, газар тамгалж байгаа дүү нь сүүлийн хүүд оногдохоо болиод байгаа билээ.