Английн залуу, үзэсгэлэнт гүнж Кейт олон бүсгүйчүүдийн загварын үлгэр дууриал болоод байгаа билээ. Түүний өмсөж зүүсэн бүхэн “best seller” болж байгаа нь үүний нэг жишээ биз ээ. Кэмбрижийн гүнгийн авхай Кейт Миддлетон Хатан хаан хоёрдугаар Элизабет төр барьсны 60 жилийн ойд зориулсан ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд хиймэл алмазан шигтгээтэй, сувдан унжлагатай ээмгээр гоёжээ. Лондон хот дахь Гэгээн Паулын сүмд болсон шашны ёслолд оролцохдоо гүнж Кейтийн сонгосон гоёмсог энэ ээмэг ‘Fabulous Fakes’ цахим хуудсаар байнга худалдаалагддаг байна.
Үнэт эдлэлийн загвар зохион бүтээгч Белинда Хаддены ‘Fabulous Fakes’ цуглуулгын хиймэл алмазан шигтгээ, сувдан унжуургатай энэ ээмэг 75 ам.долларын үнэтэй. Цахим хуудасны эзэн, зохион бүтээгч Хадден “Би 24 цагийн дотор 60 ширхгийг буюу өөртөө байсан бүгдийг худалдаж чадсан. Кейт Миддлетон миний ээмгийг зүүгээгүй байсан бол бүтэн жилийн дараа л энэ загварын ээмэг зарагдах байсан” гэж ярьжээ.
Сүмийн ёслолд оролцохдоо шинэ гүнжийн сонгосон хувцсыг сонирхвол Alexander McQueen-ы даашинз, L.K. Bennett-ий гоёмсог өндөр өсгийтөөс гадна, Jane Taylor-ын малгай духдуулжээ.
Сэтгэгдэл байхгүй байна