“100 мянган нарны гэр” үндэсний хөтөлбөр хэрэгжиж дууслаа

Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 158 дугаар тогтоолоор “100000 нарны гэр” үндэсний хөтөлбөрийг баталсан бөгөөд уг хөтөлбөрийг 2000-2012 онд 4 үе шаттайгаар хэрэгжүүлж, 22 аймаг, хотын 342 сум, суурин газрын 100146 айл өрхийг нарны цахилгаан үүсгүүрээр хангаж 100,1 хувиар биелсэн хэмээн Эрдэс баялаг эрчим хүчний яамныхан мэдэгдлээ.
 Эхний үе шатанд буюу 2000-2002 онд Өвөрхангай, Баянхонгор, Дундговь, Сүхбаатар, Говь-Алтай, Хөвсгөл, Архангай, зэрэг 7 аймгийн 43 сумын 1132 малчин өрхөд тухайн үеийн Дэд бүтцийн яамны харьяа Шуудан цахилгаан холбооны газрын Нарны зайн үйлдвэрийн 24-50 Вт-ийн нарны цахилгаан үүсгүүр олгож, уг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байна.
Дараагийн шатанд Япон болон Хятад улсын буцалтгүй тусламжтайгаар  хэрэгжүүлсэн ба харин сүүлийн шат буюу 2010-2012 онд  Дэлхийн банкны төслөөр ийнхүү урт хугацааны  хөтөлбөр нь амжилттай хэрэгжиж дууслаа  Энэ хөтөлбөр нь манай улсад хэрэгжсэн томоохон төсөл хөтөлбөр байж чадсан байна хэмээн тэмдэглэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • алтанбагана
    болошдээ
    2012 оны 06 сарын 05 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025