“Хасу” лигийн тойргийн барилдааны хоёрдугаар хэсэг хойшилсон талаар “Дээд төрөлтөн үндэсний бөхийн холбоо”-оос мэдэгдлээ. Үндэсний бөхийг шинэ шатанд хөгжүүлэх, цар хүрээг нэмэх зорилготой уг барилдаан нь өнгөрсөн гуравдугаар сараас эхэлж нийт 21 тойрог барилдахаас 12 тойрог барилдаад завсарлажээ. Ивээн тэтгэгчид удирдах зөвлөлийн гишүүдээс 2012 оны сонгуульд нэр дэвшиж байгаа учир хойшилсон аж. Тэмцээн дуусаад бай шагнал гардуулах нь сонгуулийн хууль зөрчих учир хойшлуулсан болохоо тус холбооны удирдах зөвлөлийн гишүүд тайлбар хийсэн юм. Үлдсэн 9 тойргийн барилдаан ирэх есдүгээр сарын сүүлээр болох юм байна.“Хасу” лигийн барилдаан хойшлогдлоо
“Хасу” лигийн тойргийн барилдааны хоёрдугаар хэсэг хойшилсон талаар “Дээд төрөлтөн үндэсний бөхийн холбоо”-оос мэдэгдлээ. Үндэсний бөхийг шинэ шатанд хөгжүүлэх, цар хүрээг нэмэх зорилготой уг барилдаан нь өнгөрсөн гуравдугаар сараас эхэлж нийт 21 тойрог барилдахаас 12 тойрог барилдаад завсарлажээ. Ивээн тэтгэгчид удирдах зөвлөлийн гишүүдээс 2012 оны сонгуульд нэр дэвшиж байгаа учир хойшилсон аж. Тэмцээн дуусаад бай шагнал гардуулах нь сонгуулийн хууль зөрчих учир хойшлуулсан болохоо тус холбооны удирдах зөвлөлийн гишүүд тайлбар хийсэн юм. Үлдсэн 9 тойргийн барилдаан ирэх есдүгээр сарын сүүлээр болох юм байна.
Сэтгэгдэл байхгүй байна