
Уруулыг чинь чангаар сорж, хэлээрээ тоглон үнсэж чаддаг залуугаас бүсгүйчүүд салж чаддаггүй. Тэд нэлээд нүүрэмгий бөгөөд таныг эргүүлэхдээ чамгүй заль гаргана. Цаг үргэлж гэнэтийн бэлэг барих бөгөөд ямар нэг байдлаар таны анхаарлын төвд байнга байж чаддаг. Тэд уулзмагцаа сексээс огт өөр зүйл ярих хэрнээ харцаараа таныг хэдийнэ нүцгэлчихсэн байдаг. Санаанднгүй мэт хөл гарыг чинь шүргэн, дуулшаваргүйгээр хувийн орон зайг чинь нэвтлэхдээ тэд гарамгай. Нэгэнт сексийн тухай яриа үүсгэхгүй байгаа болохоор та түүний гадаад ааш аягт хууртаж, хэдийнэ юугаа ч нуудаггүй найз нөхөд мэт харилцаатай болсон байдаг. Маш тохиромжтой нөхцөл байдал гарахыг тэд андахгүй хүлээж суудаг тул таны ганцаардал, уй гуниг, хөнгөн занг овжноор ашиглана.

Нэгэнт татгалзахгүй гэдгийг чинь мэдмэгцээ өвөрт чинь эрээ цээргүй орж ирээд шунаг тачаангуй үнсэлтээрээ таныг бараг галзууруулж орхино. Хүзүү, чих, нуруу, хүйс гээд хамгийн эмзэг мэдрэмтгий цэгүүдийг удаанаар озон үнсэж, амьсгалаараа эрвэгнүүлэн тэр залуу секс хийхийг мартсан мэт аяглана. Өөрөөс “Одоо болсон” гэж таны гуйхыг хүлээж байгаа нь тэр. Ийм залуус яг үнсдэг шигээ секст гарамгай байсан бол та түүнээс алхам ч холдохыг хүсэхгүй байхсан. Хармсалтай нь тэд сексийн үед маш хурдан дур тавьдаг бөгөөд төгсгөлд нь яг л оршил хэсэг шиг үнсэж эхэлнэ. Шунаг тачаангуй үнсэлтийн эзэд гайхалтай нууц амраг ч биш. Тэд эрвээхэй мэт цэцэгнээс цэцэгний хооронд нисэх буух дуртай хэрнээ амьдралын хариуцлагаас ямагт зайлсхийж байдаг. Өчигдөр тантай анд нөхөд мэт дотно байсан залуу үнсэлтээр чимэглэсэн тэр шөнийхөө маргаашаас л таныг мартаж орхидог. Учир нь тэр нэгэнт таны балыг амтлаад үзчихсэн учраас одоо өөр ганган цэцэгний араас хөөцөлдөх нь илүү сонирхолтой санагдаж байгаа. Ёсыг бодож л тэр тантай өгөөмөр харьцах боловч дотроо энэ харьцаа тун удахгүй дуусгавар болно гэдэгт итгэлтэй байдаг.
Сэтгэгдэл байхгүй байна