Чонын бэлтрэг ч цагаан сүү амлаж өсдөг

Хүү өдөржин гуйлга гуйж суугаад юу ч олсонгүй. Гэвч гэртээ харихаас айж байлаа. Хоосон орвол хойд эцэг нь түүнийг яахыг тэрээр хэнээр ч хэлүүлтгүй мэдэх хойно. Хүний хөл тасартал суугаад ч тусыг эс олсон хүү арга буй оромжруугаа гэлдэрлээ. Уг нь дүүгээ тэвэрээд суухад арай ч ингэж хоосон гуяа ганзаглаж харьдггүйсэн. Гэвч дөнгөж хөлд орон тэнтэр тунтар гишгэн, газар тамгалж байгаа дүү нь сүүлийн хүүд оногдохоо болиод байгаа билээ. Учир нь хойд эцэг, ээж аав хоёр нь ээлжээр дүүг нь тэврэн гуйлга гуйж олсон мөнгөөрөө өөрсдөө архи аваад уучихна. Харин хүүгийн олсон мөнгөөр тэднийх өл залгуулдаг байлаа._ өдөржин хоосон ходоодтой, хоолойгоо сөөтөл дуулсан хүү хөлөө арай ядан зөөсөөр оромждоо ирлээ. Хоолой цахиртан чарлах дүүгийнхээ дууг сонсоод хүү оромжныхоо үүдээр яаран шагайвал хойд эцэг, ээж хоёр нь хөндлөн гулд унасан харагдана. Ойр хавиар нь дүүрэн тамхины иш, архины шил  хөглөрнө. Даахирч ширэлдсэн үс, халтар нүүртэй дүү нь хоёр гараа сарвагнуулан эхэр татан уйлах нь энэ тэрүүгээрээ ханзарсан хуучин муу зуухны онгорхойгоор дүрэлзэх галын гэрэлд харагдлаа. Ахыгаа харсан жаахан дүү нь ээрч мууран мөлхсөөр ирэв. Хүү дүүгээ өргөж аван амруу нь хийчих юу ч үгүй ирсэндээ харамсан идэх юм хайн энэ тэрийг онгичоод юу ч олсонгүй. Тэрээр дүүгээ аргадан бүүвэйлсээр унтуулаад өөрөө хажуугаар нь хэвтсэн ч өдөржин хоосон байсан ходоод ньхонхолзоод унтах шинжгүйд ямар нэгэн юм олж ходоодныхоо мухарт хийхээр оромжноосоо гарлаа. Гудамж уруудаад явж байтал нэгэн нохиой амандаа яс зуусаар зам хөндлөн гарч явтал гэнэт гэрэл гялсхийн нөгөө нохойч харанхуйг цочоон гаслан гийналаа. Нохой газар унан тийчилж амандах яс нь хол үсрэн хүүгийн хажууд унав. Машинаас халамцуу залуус хараал тавьсаар гарч ирэхийг ч хүү анзаарах сөхөө байсангүй. нөгөөх ёсыг ухасхийн шүүрч аваад эргэн гүйлээ. Гэртээ иртэл нөгөө муу оромжноос нь гал авалцан шатаж дүү нь хахаж цацан уйлах сонсдов. Хүү ч ухасхийн орж дүүгээ гаргаж ирээд түрүүчийнхээ амь дүйн олсон овоо мөлжүүртэй ясаа дүүдээ бариуллаа. Тэгээд дахин орж ухаангүй хэвтэх ээжийгээ арай гэж чирсээр гарагж ирлээ. Хүү амьсгаагаа ч дарж амжилгүй яаран дахин оромжруу орох гэснээ зогтусав. “Энэ муу зэвүүн царайтай чонын бэлтрэг. Томрохоороояг л нөгөө долоо буудуулсан чоно гэдэг болно доо” гээд хойд эцгийнх нь хөмхийгөө зуун дайрч буй төрх нүдэнд нь харагдах шиг болов. Оромжыг гал битүү нөмөрлөө. Хүү мөлхөн орж хойд эцэгээ хоёх хөлнөөс нь чирч эхлэв. Хуучин муу оромж нь юу юугүй нуран унан хүүг дарах гэж байсан ч хүү хойд эцэгээ чирсээр л байлаа. Энэ үед хойд эцэг нь сэрж, “Өө муу чонын бэлтрэг яах гээд байна аа” хэмээн яраглахад хүү, “Аав минь тэсээрэй. Чонын бэлтрэг ч гэсэн цагаан сүү амлаж өсдөг юм шүү дээ” хэмээн амьсгаадан зүтгэсээр дөнгөж гаргатал өнөөх муу оромж нь нуран уналаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • Дашдаваа
    Эрүүл чийрэг монгол хүн Эрдэм боловсролтой монгол хүн Аюулгүй орчинтой монгол хүн Архигүй монгол хүн Эрх чөлөөтэй монгол хүн АН-аа дэмжиж байна
    2012 оны 06 сарын 17 | Хариулах
  • Халиунболд
    Ардчилалд амжилт хүсье Олуулаа бид чадна
    2012 оны 06 сарын 17 | Хариулах
  • hulan
    hamtdaa ardchisan namaa demjeed ugii
    2012 оны 06 сарын 17 | Хариулах
  • buhniig chadagch
    ardchilaan demjij oyuunaa tseneglii
    2012 оны 06 сарын 17 | Хариулах
  • kakakakak
    Ardchilal bid aalznii tor met burhsen avligiig ystgahiin toloo ard olniig zalhaasan hund syrtliig oorchlohiin toloo amin hyvian hicheesen bohir bulegleliig ugui hiihiin toloo amidral ahuig tyildyylsan yadyyrliig arilgahiin toloo ardchilal oroltsono
    2012 оны 06 сарын 17 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025