Цагдаагийн экс дарга нарт 2.6-3.5 жилийн хорих ял оноолоо

Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдаад буй цагдаагийн экс дарга нар асан хошууч генерал Ч.Амарболд, цагдаагийн хурандаа О.Зоригт, Ш.Батсүх, дэд хурандаа Г.Ганбаатар нар өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхээс ял оноов. Бүтэн хоёр өдрийн турш хаалттай үргэлжилсэний эцэст ийн шийдэлд хүрлээ. Шүүгдэгчдийг жирийн дэглэмтэй ангид ял эдлүүлэхээр болж Ч.Амарболд, Ш.Батсүх нарт 6.6 жил өгөөд өршөөлийн хуульд хамруулож 3.6 жил болгосон байна. Харин О.Зоригтод 5.6 жил оноож өршөөлийн хуулиар 2.6 жил болгон бууруулсан байна. Дэд хурандаа Г.Ганбаатарыг биеэр эдлэх шаардлагагүй гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • hulan
    hamtdaa ardchisan namaa demjeed ugii
    2012 оны 06 сарын 17 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025