Нүүдэггүй ноён

Толгойдоо хийсэн мэдлэг, эр хүний буурь, зангаргаараа нэгэн үеийн улс төрч эрчүүд дундаасаа эрхгүй ялгарч, өндөр үнэлэгддэг энэ эрхэм бол Г.Занданшатар. Цаг наргүй их ажлын хажуугаар биеийн тамираар хичээллэж  бие  хийгээд эрүүл мэнддээ анхаарал тавьж чаддаггүй тэрээр өглөө бүр сунаж мөргөх өвөрмөц хэв заншилтай юм гэнэ лээ. Нэгэн цагийн их мөрөөдлөө биелүүлж өдгөө Гадаад харилцааны яамыг торох юмгүй толгойлж яваа Г.Зандаршатар сайд албан тасалгаандаа өдөр бүр 108 удаа сунаж мөргөдгийнхөө ачаар тэнгэр баганадсан өндөр биш ч гэлээ өдий зэрэгтэй өв тэгш бие хаатай явдаг бололтой. Өдөр бүр 108 удаа сунаж мөргөөд байвал бүсгүй хүн төгс бие галбир буюу Ногоон дарь эх лугаа болдог гэдэг. Харин эр хүн яадгийм бол? Давид болдог болов уу, яадаг бол, Занданшатарыг л харж байхаас...  
Хонгор нутгийн унаган хүү тэрээр өнгөрсөн сонгуульд нутгийнхаа зон олны итгэлийг өвөртлөн УИХ-д улиран суусан бас ч гэж төрийн туршлагатай түшээдийн тоонд зүй ёсоор багтаад буй. Чөлөөт цагаараа болж өгвөл парламентын хэдтэйгээ  шатар нүүлгэж суудаг тэрээр улс төрийн алба хийгээд гэр бүлийн хувьд бол харин ч нэг нүүдэл, суудал хийгээд энэ тэнд гүйгээд байдаггүй тогтвортой “ноён”. Сайн явах санааных гэгчээр улс төрийн талбарт гялалзсан амжилт үзүүлж яваа сайдын гэргий Г.Отгонгэрэл хэмээх парламентын гишүүдийн гэргий нар дотроо дээгүүр тооцогдохоор боловсролтой шавхийсэн бүсгүй байдаг. Эрхэм сайдад гурван нуган үр төрүүлж өгсөн дархан бэр гадаадад боловсрол эзэмшсэн бөгөөд аргагүй сайдын эхнэрийн буурь заах аятай олон улсын төсөл дээр ажилладаг байна.  
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • unen ug
    Zandanshatariin Ongondaam hezee mundag medlegtei boloov TDB ajildag baisan gadaadiin tosol deer ochoo yumedleggui avgai gertee suuval taarnamedleg bolovsroltoi zaluust oron too garga l daa avgai mine
    2012 оны 07 сарын 07 | Хариулах
  • hulan
    hamtdaa ardchisan namaa demjeed ugii
    2012 оны 06 сарын 17 | Хариулах
  • kakaka
    ardchilsan nam yalah bolnoo
    2012 оны 06 сарын 17 | Хариулах
  • mani
    zugeer bgaarai huuhduudee
    2012 оны 06 сарын 11 | Хариулах
  • solior
    2012 оны 06 сарын 11 | Хариулах
  • Harvaas hujaa ene lalariig tsagaan herem davuulaad ambaardah yumsan mgld nuclear bulah geed ulairch bga nohoidoo
    2012 оны 06 сарын 11 | Хариулах
  • huts
    2012 оны 06 сарын 07 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025