Д. Дэмбэрэл дарга хамгийн өндөр рейтингтэй байнаМонгол улсын их хурлын ээлжит сонгууль хаяанд ирсэнтэй холбогдуулан хэн хэдий хэмжээний дэмжлэг авч байгаа нь сонирхол татаж байна. Тэгвэл electionsmeter.com цахим хуудсанд монголын улстөрчдөөс хамгийн өндөр рейтингтэй байгаа хүмүүсийг нэрлэжээ. Энэ цахим хуудасны мэдээгээр хамгийн өндөр рейтингтэй улстөрч нь Дамдины Дэмбэрэл, тэргүүлэх дэмжлэг хүлээж буй намаар МАН тодорчээ. Жагсаалтыг сонирхуулбал:
1. УИХ-ын дарга Дамдины Дэмбэрэл
2. МҮАН-ын дарга Мэндсайханы Энхсайхан
3. Шадар сайд Миеэгомбын Энхболд
4. МАХН-ын дарга Намбарын Энхбаяр
5. МАН-ын дарга Норовын Алтанхуяг
6. Ерөнхий сайд асан Санжаагийн Баяр
7. Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд
8. Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж
Тус цахим хуудас нь энэ мэдээллийг Монгол улсын Засгийн газар албаны эх сурвалжуудаас авсан хэмээн танилцуулсан байна. Түүнчлэн Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн рейтинг 44 хувь, Ерөнхий сайд С. Батболдын рейтинг ялимгүй их 45 хувь байна хэмээн мэдээллээ.
Сэтгэгдэл байхгүй байна