Бяцхан ургийн өдрийн тэмдэглэл

Би хорвоогийн хамгийн жаргалтай хүүхэд, өө нээрээ хүүхэд болох арай л болоогүй юм байна. Харин би энэ хорвоогийн хамгийн аз жаргалтай ураг гэж хэлбэл илүү оновчтой санагдлаа. Гэхдээ би гурван сарын дараа хүүхэд болно л доо. Нээрээ анх ээж хүүхэдтэй болсноо мэдээд их баярласан шүү. Би диваажингийн орнод зөндөө удаан амьдарсан. Тэнд уг нь их хөгжилтэй. Надтай адилхан зөндөө олон хүүхдүүд байдаг юм. Бид хамтдаа хөгжилтэй байдаг боловч диваажинд бидэнд аав ээж байдаггүй. Тийм болохоор л хүүхдүүд бүгдээрээ дэлхийд хурдан ирж аав ээжтэйгээ уулзахыг хүсдэг. Гэхдээ бид ээлж ээлжээрээ явах ёстой л доо. Бурхан биднийг хэн нь хэзээ явахыг шийддэг. Бурхан хүүхэд болгоныг хайрлаж хэнийг ч гомдоохыг хүсдэггүй боловч заримдаа түүний илгээсэн хүүхэд тун удалгүй уйлсаар буцаад ирдэг. Учир нь очхыг хүссэн аав ээж нь өөрийг нь хүсдэггүй гэсэн. Тэгээд тэр дахиад л зөндөө удаан хүлээх хэрэг болдог. Би тэднийг их өрөвддөг. Тэд ч гэсэн миний адил аав, ээжтэй болохыг зөндөө хүссэн байтал яагаад аав ээж нь тэднийг ирэхэд дургүй байдгийг ердөө ч ойлгодоггүй. Миний ээлж болох үед би ямар их айж байсан гэж санана. Тэд бас намайг тоохгүй голох вий дээ гэж бодоод. Тэгээд нэг өдөр би аав ээж дээрээ ирсэн. Ээж намайг ирчихээд байхад мэдэхгүй их удсан. Лав л хоёр сар болсон байх. Нэг өдөр ээж намагаан хувцастай хүнд үзүүлэхэд маш их өвтгөдөг. Тэгээд л буцаагаад явуулчихдаг гэж ярьж байсан учраас миний зүрх түг түг цохилж байсан. Тэр эгч ээжийн гэдсэн дээр нэг зүйлээр гүйлгэж үзээд тэгээд миний байгаа газрыг олчихсон. Тэгээд энийг хардаа чиний гэдсэн дотор бяцхан хүүхэд байна. Одоо 8 долоо хоног болж байна гэж хэлэхэд ээж зөндөө баярласан. Тэгээд дараа нь аавд хэлсэн юм. Аав ч гэсэн их баярласан. Ийм л учраас би хамгийин азтай хүүхэд.
Өдөр болгон ээж минь намайг улам ихээр хайрлаж байгааг мэдрээд надад үнэхээр сайхан байдаг. Бас аав маань надад орой болгон үлгэр уншиж өгч, намайг ээжийн гэдэсний цаанаас дандаа үнсдэг. Ээж ааваас чи ямар хүүхэд байгаасай гэж хүсч байна гэж асуухад миний аав…
Хонгор минь хүү, охин байсан аль ч байсан хамаагүй. Би зүгээр л хүүхэддээ их хайртай гэж хэлээд ээжийг үнсдэг юм. Ээж энэ үед үнэхээр их аз жаргалтай болж намайг зөөлхөн илдэг. Би ээжийнхээ хэвлий дотор үнэхээр амар тайван, аз жаргалтай амьдардаг. Би хүссэн үедээ унтаж, хүссэн үедээ сэрдэг. Ээж намайг байнга амин ддэмтэй тэжээллэг хоолоор хооллодог юм. Би заримдаа сахилгагүйтээд санагдаад гэдсэн дотроо хүчтэй хөдлөх үед тэд их баярладаг. Би баярлахаараа улам их онгироод бүр чанга хэд хэдэн удаа хөдөлдөг юм. Гэхдээ хөлөө хүчтэй тийрээд ээжийгээ өвтгөчихвий гэж санаа зовдог. Гэхдээ ээж намайг өвтгөсөн гэж уурладаггүй ээ. Харин ч бүр найзуудда бас бусад хүмүүст миний хүүхэд хөдөлж байна гээд л их баяртайгаар хэлдэг. Ээжийн найзууд миний хөдөлж байгааг үзэх гээд ээжийн гэдсэн дээр дарахаар нь би хөдөлхөө больчихдог. Зүгээр яагаад ч юм тэдэнд хөдөлж байгаагаа мэдэгдмээргүй санагдаад байдаг юм.  Нээрээ миний аав их сайн хүн. Ээжийг минь халамжилж, байнга аз жаргалтай байлгахыг хичээдэг. Бас ээж бид хоёрыг ээжийн ажлаас нь очиж авдаг, амралтын өдрүүдээр хөдөө явж цэвэр агаарт гаргадаг. Ингэх нь миний эрүүл мэнд, өсөлт бойжилтонд их сайнаар нөлөөлнө гэж үздэг юм. Би өдөр ирэх тусам томорч байгаа учраас ээж намайг авч явахад хэцүү байдаг гэсэн. Тийм болохоор хөл нь бас нуруу нь өвдөөд байдаг юм. Харин аав ээжийн нурууг илж, хөлийг нь барьж өгдөг болохоор надад ч их сайхан байдаг. Ээжийн гэдсэн дотор их дулаахан бас тохитой. Тэгэхдээ би удахшүй эндээс гарна  л даа. Гараад ч сайхан байна гэдэгт итгэлтэй байна. Учир нь би үнэхээр сайн аав ээжтэй. Бас хорвоотой танилцана гэхээс тэсч ядаж байна. Хорвоо дэлхий үнэхээр сайхан газар байдаг гэж диваажинд байхад хүүхдүүд ярьдаг. Би удахгүй энэ сайхан хорвоотой танилцана.
За би одоо унтлаа. Жижигхэн ураг хурдан хүүхэд болохыг тулд сайн унтаж амрах хэрэгтэй.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • zochin
    ye yamar oolhon yum be yag l unen sh de ingedeg l bh
    2012 оны 06 сарын 03 | Хариулах
  • erka
    yasan huurhun ym be huugee hurdan harah ymsan minii huu bas ingej bodoj bga bh udahgui ee
    2012 оны 06 сарын 02 | Хариулах
  • a
    ee naashan huuhiim be minii jaahan huuhed
    2012 оны 06 сарын 01 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025