Яруу найргийн наадам болов

Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд яруу найргийн  наадам  болж уг наадамд 170 орчим найрагч бүтээлээ ирүүлснээс 20 найрагч шүлгээ дуудах эрхийг авсан. Тэднээс залуу яруу найрагч О.Цэнд-Аюуш  “Миний бүтээсэн бүх юм хийгээд хэзээ ч бүтээж чадахгүй нэг юм” шүлгээрээ тэргүүн байр эзэллээ.
Удаах байранд  Төрийн шагналт яруу найрагч Д.Төрбат “Хороо орох зам”  Б.Баттулга “Одоо л”, Ч.Ууганбаяр “Хөх нүдэн бүсгүйчүүд”, Ш.Лхамноржмаа”Ижийгийн намар” шүлгүүдээрээ удаалжээ.
 Уг наадмыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Зохиолчдын эвлэлтэй хамтран зургаан сарын нэгний өдөр зохион байгуулсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • kakaka
    ardchilsan nam yalah bolnoo
    2012 оны 06 сарын 17 | Хариулах
  • алтанбагана
    болж байна шүү
    2012 оны 06 сарын 05 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025