“Grandpedia” булангийнхаа энэ удаагийн дугаарт Монголчуудын сонирхлыг хэзээ үргэлж татаж байдаг нэгэн бүсгүйг онцолж байна. Энэ бол УИХ-ын гишүүн С.Жавхлангийн эхнэр дуучин Г.Эрдэнэчимэг. Монголын авьяаслаг, үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг гэгддэг түүнийг үндэсний ахуй соёлоо сэргээхэд өөрийн хувь нэмрээ оруулж буйг бид бүхэн мэднэ. Задгай энгэрт өмсөж, загварын тайзнаа алхаж байсан энэ бүсгүйг чухам юу монгол ахуй руу хөтлөв. Урлагийн хүнтэй толгой холбосон ч улстөрчийн гэргийн хүндхэн үүрэгтэй учран золгосон энэ л бүсгүйн сонирхолтой мэдээ мэдээллийг унших тэр л боломжийг эрхэм таньд олгоё.