Хуурамч зургаар дагагчдаа хуурдаг стилист Д.Санчирмаа

Хуурамч зургаар дагагчдаа хуурдаг стилист Д.Санчирмаа

Сүүлийн үед захын хүн хувийн өнгө, стилист тодорхойлох зөвлөгөө өгдөг болсон. Тэр дундаас торойж, онцгойрох нэг инфлюнсер стилист байдаг нь Д.Санчирмаа. Хоёрхон жилийн өмнө ид карьер нь мандаж, инстаграм дагагчид нь ихсэж явах цагт өөрийнхөө зургийг жимбийтэл янзлаад, дэлхийн хотуудаар аялсан гэж дагагчдадаа гайхуулсаар сошиалын ээлжит сэдэв болж байв. Стилист, хувь хүний имиж бүрдүүлэлтийн зөвлөх хийдэг болсон тэрээр өмнө нь UBS телевизийн хөтлөгчөөр 10 гаруй жил ажиллаж, олонд танигдаж байсан удаатай. МУИС-ийн Гадаад хэл, соёлын сургуулийг хэл шинжээч, соёл судлаач мэргэжлээр төгссөн Д.Санчирмаа ковидын үеэр Лондоны British College of Professional Styling сургуульд онлайнаар суралцсанаар одоо хийж буй ажлын эхлэл болжээ. Ингээд өөрийн студиэ нээж, бусдын хэв маягт илүүтэй анхаарч, зөвлөгөө өгөх болсон нь энэ. 

Д.Санчирмаагийн хувьд донжтой хувцаслаж, дэлхийн хотуудаар тойрон аялсан гялгар зургуудаа “шахдаг” чамгүй нөлөө бүхий инфлюнсер байсан. Гаднын сайтаас хуулж тавьсан зургаараа бусдыг мэхлэх хүртлээ шүү. Одоогийнх шиг хүн бүр Ai зургаа шахдаггүй байхад тэр л анхлан эвлүүлгийг олонд таниулсан гэлтэй. Инфлюнсерүүдийн нийтлэг хуурамч төрхийг бодитоор үзүүлсэнд олон ч хүн сайшаалтай хандаж байв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026