Сэтгэл сийчим, зүрх догдлуулам сингл залуусын эгнээнд дээгүүр бичигддэг Б.Гантиг Б.Биндэръяатайгаа 2014 оноос үерхсэн. Гэрлэсэн хосуудаас тууштай 5 жил үерхсэн хосууд 2019 онд нэг гэрт орсон ч ковид дайраад юун хурим. Ёстой долоо хэмжиж нэг огтолсон харилцаа гэж болохоор тэдний романс ийнхүү 11 жилийн дараа хуримласнаар албан ёсных болов.

Баян айлын хөвгүүд охидыг оймс шиг солих нь жилийн дөрвөн улирлаар хэмжигддэг ч хаа очиж энэ бүсгүйгээсээ хойш ганц нэг дуулиан тарьсныг эс тооцвол Б.Гантиг эр хүн шиг нуруутай байж чадлаа. Хөөрхөн охинтой болж бүл нэмсэн хосууд аз жаргалдаа бялхаж байна. Баян айлын бэр болоод гар хумхиж зүгээр суулгүй Б.Биндэръяа С27 декорын компани байгуулсан ч түүнийгээ төвөгшөөн орхиж Хонгконгт bachelorette party-гаа дотны найзуудтайгаа нижгэр хийж бөмбөрцөг доргиосон. Ёстой баячууд л ингэж партиддаг байх даа гэмээр бут авсан харагддаг шүү.

Харин Б.Гантиг GS25 сүлжээг Монголд нутагшуулах төслийг амжилттай эхлүүлж, ковидын үед ч гар хумхилгүй зүтгэсээр одоо төсөл нь амжилттай явж байна. Тэдний хурим нижгэр болсон ч сошиалд шалаар нэг цацалгүй язгууртан байдлаар даруу загнасан байдаг.

Сэтгэгдэл байхгүй байна