Эко Даваагаар яадаг юм, гадаад залуу л гоё!

Эко Даваагаар яадаг юм, гадаад залуу л гоё!

“Алтан тариа”-ын П.Цэнгүүний охин Ц.Юна нэгэн цаг үеийг эзэлж явсан хувийн амьдрал нь тун сонирхолтой байв. Энэтхэг баяны өв залгамжлагч, ээж нь монгол хүнтэй суусан ч баян хойт аавтай болсон гээд түүний талаар ярихын тулд энэ үгийг хэд хэд давтах болно. Улмаар шуугиулж явсан залуу бараг л Дон Жуан “Эко” С.Нямдаваатай ханилсан сууж билээ л. Даваагийн нэрний араас монголын аятайхан охид цувран бичигддэг байв. Тэр хэмжээний романс хэлхэж сайхан охидыг чихэр шиг “хүлхэж” амьдарсан гэсэн үг. Тэд хоёр хүүхэдтэй болов. Олон нийтийн арга хэмжээ үл алгасан хэвлэлийн нүүр хуудсыг чимж хөрөнгө чинээ ойролцоо тэнцвэртэй хос гэгдэж байв. Гэвч тэдний салалт нэгэнт ил болсон нь жил тойрны өмнөх явдал.

С.Нямдаваа сурсан зангаараа загварын ертөнцөөс мисс Б.Буджаргалыг “шүүрсэн” хэмээн хэвлэлээр хэдийнэ шуугиж амжсан. Харин Ц.Юна ганц бие хэвээр явсан юм. Тэгвэл түүний талаар гадаад найз залуутай болсон гэх мэдээлэл гарч эхэллээ. Ийм нэг залуутай загварын шоу үзэж яваад дуран хараанд өртжээ.

Хорвоогийн залуус Даваагаар дуусчих биш. Тэгээд ч Монголоос нөхөр авъя гэхэд Давааг давах чинээний хөрөнгөтэй, амбицтай харчууд нь хэдийнэ хүнийх болчихсон. Тэгээд ч сүүлийн үед олны танил сайхан бүсгүйчүүд гадаад залуустай он удаан жил үерхэж, амьдарч, өнгө орж, карьер нь өсөх нь олонтаа болсон. Монгол залуус тэдний чигчий хуруунд ч хүрэхгүй хэмжээний “утопи” байгаа бол өөр яах вэ дээ.

2018 он, Гранд сэтгүүл, №103

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026