“Дэлхий” хамтлагийн гол дүр ноён Томоогийн ялгарал

“Дэлхий” хамтлагийн гол дүр ноён Томоогийн ялгарал

Гэрэл зургийг худалдаж авах бол энд дарна уу.

Хөгжмийн ертөнцөд өөрийн өвөрмөц өнгө, философи агуулгатай бүтээлээрээ ялгардаг хамтлаг бол "Дэлхий" хамтлаг. “Ертөнц”, “Нар”, “Сар”, “Ус” зэрэг байгаль, орчлонгийн мөн чанарыг илэрхийлсэн аялгуу бүтээлүүд нь тэднийг энгийн нэг поп хамтлагаас өөр, мэдрэмж давамгайлсан уран бүтээлчид болгожээ.

2000-аад оны эхэн үед байгуулагдсан тус хамтлаг этник, world music чиглэлээр уран бүтээлээ туурвиж, морин хуур, ятга, цуур зэрэг үндэсний хөгжмийг орчин үеийн зэмсэгтэй хослуулдгаараа онцлог.

Хамтлагийн гол дүр дуучин М.Болд буюу Томоо урлагийн салбарт 20 гаруй жил тасралтгүй ажиллаж, зөвхөн дуучин бус продюсер, хөгжмийн найруулагчийн хувьд олон бүтээлд гар бие оролцож ирсэн туршлагатай нэгэн. Дэлхий хамтлагийн бүтээлүүд гүн утга, философи агуулга шингээсэн байдаг нь ноён Томоогийн гол онцлог, танигдах ялгарал юм. Тиймдээ ч рок, попынхон түүнд бараг мөргөж, сөгддөг гэж болно. Тэрбээр 50 насны босго руу дөхөж яваа ч уран бүтээлийн эрч хүч, төрх байдлын хувьд үеийнхнээсээ илүү залуу, эрч хүчтэй харагддаг гэдэгтэй ч олон хүн санал нийлэх биз ээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026