О.Оюунцэцэг: Тавхан төгрөг шидээд хүний нэр төрд халдаж, бүхнийг дээрэмдээд, булаан авч болно гэж бодож байвал тэр цаг өнгөрсөн

Өчигдөр /2026.04.16/ цахим орчинд "Oogii" брэндийн үүсгэн байгуулагч О.Оюунцэцэгийн талаар иргэн Х.Хашбаяр байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал түүнийг сургууль бариулсан компанийнхаа захирлыг луйвардаж, рецетивүүдээр дарамтлуулан их хэмжээний хохирол учруулсан гэв.

Харин үүний хариуд О.Оюунцэцэг цахим хуудастаа:

"Гэмгүй хүн хэзээ ч мөнгө төлж бусдыг гүтгүүлдэггүй. Хуурамч лайв, захиалгат нийтлэл, бот хаяг ашиглан үнэнийг дарж чадна гэж бодож байвал эндүүрэл.

Намайг гүтгэхэд зарцуулж байгаа тэр мөнгөө хохирогчдодоо өг. Тэр нь шударга бөгөөд зөв алхам байх байсан.

Өнөөдөр хүмүүс ийм аргыг таньдаг болсон. Захиалгат мэдээлэл, төлбөртэй дайралт нь үнэнийг нуух биш, харин хэн нь үнэнээс айж байгааг улам тод харуулдаг.

Монгол бол хуультай, төртэй улс.

Энэ асуудал хууль, нотлох баримт, шударга ёсны хүрээнд шийдэгдэнэ. Би өөрийн төлсөн мөнгө, эрх ашгаа хуулийн дагуу нэхэмжилнэ - хэзээ ч зогсохгүй!

Манай мөнгийг аваад, захиалгаар бариулсан хөрөнгийг булаагаад, дараа нь тавхан төгрөг шидээд хүний нэр төрд халдаж, бүхнийг дээрэмдээд, булаан авч болно гэж бодож байвал тэр цаг өнгөрсөн.

Үнэн удааширч болох ч ялагддаггүй." гэж бичжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026